Scroll to top

Давуу тал

Мэргэжлийн орон байрны цэвэрлэгээг сонгохын давуу талууд

Гэр орноо цэвэр байлгахад айл бүхэн нэлээдгүй хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг. Өдөр тутмын ердийн бүх цэвэрлэгээ сайн хийдэг байсан ч илүү гүнзгий цэвэрлэх шаардлага тулгарна. Завгүй ажил ихтэй, хамаг эрч хүч барсан өнөөгийн нийгэмд түр ч гэсэн өөрийгөө амрааж биднээр орон гэрээ бүрэн цэвэрлүүлээд үзэхэд юу нь болохгүй гэж. Туршлагатай хамт олон танд сэтгэл ханамжийг мэдрүүлэх болно. Биднийг сонгож үйлчлүүлэх цөөнгүй шалтгаан бий.

Дотоод орчны агаар цэвэршинэ

Цэвэр агаараар амьсгалах нь эрүүл мэндэд тустай гэдгийг бид бүгд мэддэг. Харамсалтай нь тоос, шороо, харшил үүсгэгчид, мөөгөнцөр, гэрийн тэжээвэр амьтны гуужсан үс, арьсны хэсэг зэрэг нь цаг хугацааны явцад ил далд байдлаар хуримтлагдан нэмэгдэж, өрөөний дотоод агаарын сэлгээ урсгалын явцад бидний хамраар дамжин амьсгалын тогтолцоог байнга цочроож, биеийг хордуулж байдаг. Хуучин удаан насжилттай байранд асбестозын, болон  хар тугалганы тоосонцор, эмгэг төрөгчид хүртэл агаарт нь эргэлдэж, зарим тохиолдолд үнэртдэг.

Тайван амарч, хөгжилд

Гэрээ цэвэр байлгахын тулд өдөр бүр олон цаг зарцуулж, өөрийгөө гаргуунд гаргаад явдаг юм биш биз.  Хүн илүү цагийг өөртөө, гэр бүлдээ, боловсролдоо, сонирхол хобби, найз нөхдөдөө зарцуулбал стресс бухимдал багасан, илүү урам зоригтой, жаргалтай болдог.

Удаан эдэлгээг хангана

Гэрийн тавилга, хивс, хөшиг зэрэг ахуйн эд зүйлсийг зөв арчилж, цэвэрлэж гамнахгүй бол төд удалгүй солихоос нааш өнгө орохгүй байдалд орж болдог. Буруу арчилсан, дутуу цэвэрлэсэн бүхэн гундуухан харагдаж, шинээр солихоос өөр аргагүй байдалд оруулж гэр бүлд санхүүгийн нэмэлт зардал гаргахад хүргэдэг. Харин түүний оронд мэргэжлийн хамт олноор зориулалтын бүтээгдэхүүнээр цэвэрлэгээ хийлгэснээр хэмнэлт гаргах  боломжтой.

Яг тохирсон бүтээгдэхүүн л сайн цэвэрлэж чадна

Заримдаа таны хичээл зүтгэлээс үл хамааран, яаж ч оролдоод цэвэрлэж чадахгүй тийм хэсэг гэж байдаг. Зарим ховил, плитаны толбо, гадаргууд наалдсан цавуу гэх мэт олон бохирдлыг арилгахад зориулалтын бүтээгдэхүүн хэрэглэвэл үр дүн амархан гардаг.

Цаг бол алт, хааяа ч гэсэн хэмнэ

Энэ бүхэн амьдралын чанар, аз жаргалтай хором бүхний төлөө чиглэгдэнэ. Бид гэр цэвэрлэх ажилд хамаг чөлөөт цаг, аз жаргалаа эдлэх хором бүхнийг алддаг. Амттай шинэлэг хоол хийх ч зав үлддэггүй. яагаад бидний зарим нь буйдан дээрээ тухлан хэвтэх ч завгүй өдөр хоногийг өнгөрөөж, гуниглан уйтгарлах тавилантай гэж. Нэг удаагийн бүрэн цэвэрлэгээ хийлгэснээр нэлээдгүй олон хоногийн алтан цаг хэмнэгдэх юм шүү.

Гэрийн булан, тохой, зай завсар бүхэн чухал

Хэчнээн шүүрдээд, соруулаад, арчаад цэвэрлэсэн ч гэрийн булан, хүрэхэд хэцүү тавилганы арын хэсэг, зай засварууд тоос, шороогоор дүүрсэн л байдаг. Тэр хэсэг байнга дутуу цэвэрлэгддэг. цэвэрлэлгүй удвал тоос, тортог хуримтлагдан арилгахад бүүр ч хэцүү болдог.  Зарим тохиолдолд тавилга эд зүйлсийг ганцаар холдуулан цэвэрлэх ч төвөгтэй. Энэ бүх цэвэрлэгээний ажил таны нуруу, гар хөлийг гэмтээхээс гадна эд хогшлыг ч эвдрэлд хүргэж болно шүү дээ. Байнга биш ч гэсэн баярын өмнөх завгүй өдрүүдэд мэргэжлийн хамт олон танд туслан асуудлыг амархан шийдэх боломж олгоно.

Ямар ч толбогүй ариун цэврийн өрөө

Гэр орны цэмцгэр байдалд огт санаа зовдоггүй хүмүүс ч гэсэн ариун цэврийн өрөөгөө цэвэр  байгаасай гэж үргэлж хүсэн хүлээдэг. Суултуур, шүршүүр, ванн, шал, хана зэргийг байнга цэвэрлэж, ариутгаж байх шаардлагатай, мөн ариун цэврийн өрөөнөөс сайхан үнэр ханхлах ёстой. Хэн ч орсон сэжиглэх зүйлгүй, тав тух мэдрэгдэм сайхан болгох нь эрүүл мэндэд ч тустай.

Илүү гүн цэвэрлэнэ

Айл бүхэн өөрийн үнэртэй, гэвч тэр үнэр заримдаа тааламжгүй сэтгэгдэл төрүүлдэг. Дутуу цэвэрлэсэн хивс, хүүхдийн шээс, угаалтуур зэрэг бохирдолтой холбоотой элдэв үнэр байнга гарна. Та хэчнээн сэтгэл гарган цэвэрлээд ч үр сайнгүй байх тохиолдол элбэг. Түүнчлэн цонх, цонхы хүрээ тавцан зай завсар, радиатор байнга дутуу цэвэрлэгдэн орон гэрийн өнгө зүсгийг дордуулдаг. Энэ бүхнийг хааяа мэргэжлийн хүмүүст нь нэг удаа ч болов даатгаад үлдээсэн нь дээр байдаг.

Тоос бол асуудал таригч

Тоос гэж юу вэ? Тоосонд олон төрлийн жижиг хэсгүүд байдаг бөгөөд үүнд шорооноос гадна хүн амьтны гуужсан арьс, ялгарсан хатсан зүйлс, шавжны ялгадас, хатсан хэсэг, ургамлын тоосонцор, бөс цаасны ширхэг, ялгадасны жижиг хэсгүүд, төрөл бүрийн хортой металийн тортог холилдон байдаг. Таны хүүхэд хөрвөөж тоглодог, унтдаг, амьсгалдаг бүх орон зайд тархан, харшил, мэдрэгшил бохирдол үүсгэж байдаг. Хэрэв та бага насны хүүхэд, өндөр настан эсвэл харшил, астматай хүнтэй амьдардаг бол тэднийгээ хамгаалан, тааламжгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөлдөг эдгээр бохирдлыг сайтар цэвэрлэх хэрэг гарна.

Таны гэр баярт бэлэн

Уламжлалт баяр цагаан сар, шинэ жил, төрсөн өдөр, найз нөхдийн уулзалтын өмнө гэр орноо цэмцийлгэх хэрэгцээ айл бүхэнд гардаг. Таны хаалганы хонх дуугарах тэр мөчид бүх зүйл өө сэвгүй, цэмцгэр байхад хаалга тайлах тэр мэдрэмж үнэхээр сайхан.

Таны гэр баянбүрд болохоос нэмэлт ачаа биш

Хүний гэр орон амрах, сэргэх, эрч хүч авах газар байх ёстой. Гэтэл гэр бүлийн нэг гишүүнд эсрэгээрээ хөдөлмөрлөх орчин болон солигдсон байдаг. Та бидэнд хандсанаар өөрөө ямар их зүдэрч байснаа, амьдралынхаа хамгийн сайхан хэсгийг яаж үрэн таран хийдгээ анзаарах болно. Айл гэрийн гишүүд бүр дор бүрнээ хариуцсан хэсгээ цэвэрлэж, бие биедээ тусалж байдаг ч энэ ойлголт их цэвэрлэгээний өдрүүдтэй хамаагүй байдаг нь гунигтай.